4

1Хүүхэд ээ, эцгийн сургалгыг сонсон, ухварыг мэдэхийн тул чагнагтун. 2Тэр юуны тул хэмээвээс би бээр тан дор сайн сургалгыг өгөх буй, тийнхүү миний захиаг бүү орхигтун. 3Би бээр өөрийн эцгийн янаг хөвгүүн болоод, эх дүрээ маш янаглагдсан бөлгөө. 4Тэр нь намайг сурган над дор ийн үгүүлрүүн, чи бээр зүрхэндээ миний үгсийг тогтоон, миний захиануудыг сахин үйлд, тийнхүү чи бээр амид байх буй. 5Сэцнийг олон ухварыг олон үйлд, тэднийг үл мартан, миний амны үгсээс даван бүү үйлд. 6Түүнийг бүү орхи, тийнхүү тэр нь чамайг сахих буй, түүнийг янаглан үйлд, тийнхүү тэр нь чамайг халхлах буй. 7Сэцэн нь тэргүүн юм буй, тиймийн тул сэцнийг олон, хамаг олзоороо ухварыг олон үйлд. 8Түүнийг өргөмжлөн үйлд, тийнхүү тэр нь чамайг өргөмжлөх буй, хэзээ чи бээр түүнийг тэврэхүй дор тэр нь чамайг хүндлүүлэх буй. 9Тэр нь чиний тэргүүн дор нэг сайн чимгийг өгөн, нэг хүндлэлийн титмийг чам дор өгөх буй хэмээн үгүүлбэй. 10Миний хөвгүүн ээ, миний үгсийг сонсож тогтоон аван үйлд, тийнхүү чиний амины насан нь олон болох буй. 11Би бээр чамайг сэцний замаар удирдан, зөвтэй мөрүүдээр хөтөлбөрлөмүй. 12Чиний явахуй дор чиний гишгэдэлнүүд нь үл хавчигдах бөгөөд, чиний гүйхүй дор чи бээр үл бүдрэх буй. 13Сургалгыг баримталж үл тавин, түүнийг хадгалан үйлд, тэр юуны тул хэмээвээс, тэр нь чиний амин буй. 14Хилэнцтэний мөр дор үл орон, муунуудын замаар гишгэн бүү үйлд. 15Түүнийг орхин, түүнээр алсдан бүү үйлд, түүнээс урваж түүнээр өнгөрөн бүү үйлд. 16Тэр юуны тул хэмээвээс, тэд нь мууг үйлдэлгүйгээр үл унтамуй, хэрэв тэд нь бусдыг үл унагаваас эл, тэдний нойр нь тэднээс хагацамуй. 17Бас тэд нь хорын талхныг идэн, дээрэмний дарсныг уумуй. 18Зүгээр зөвтний мөр нь төгс өдөр болтол нэмсээр гийх гэрэл мэт болой. 19Хилэнцтэний зам нь харанхуй мэт буй, тэд нь юун дор бүдрэхүйгээ үл мэдэмүй. 20Миний хөвгүүн ээ, миний үгсийг чагнан, миний үгүүлсэн дор чихээ буулган үйлд, 21Тэднийг нүднээсээ үл хагацуулан, зүрхний дотороо хадгалан үйлд. 22Тэр юуны тул хэмээвээс тэд нь тэднийг ологсод дор амин бөгөөд, тэдний хамаг махан дор эдгээлгэ буй. 23Чи бээр зүрхнээ шамдлагатайгаа сахин үйлд. Тэр юуны тул хэмээвээс, түүнээс амины гарлага буй. 24Чи бээр амны хазгайг биеэс хагацуулан, уруулын бурууг биеэс хол хагацуулан үйлд. 25Чиний нүдэн нь цэх харах бөгөөд, чиний нүдний анисга нь өмнөө шулуунаар харах болтугай, 26Өөрийн хөлийн мөрүүдийг сайтар санан үйлд, тийнхүү чиний хамаг замууд нь бат болох буй. 27Баруун этгээд дор ч зүүн этгээд дор ч үл эргэн, хөлөө муугаас хагацуулан үйлд.