28

1Хэн ч үл нэхвээс хилэнцэт нь дутаамуй, зүгээр зөвтнүүд нь арслан мэт баатар буй. 2Газрын хилэнцээр түүний тэргүүлэгчид нь олон болмуй, зүгээр ухварт хүнээр тэр өнө байх буй. 3Үгээгүйнүүдийг дарагч үгээгүй хүн нь аливаа ч тэжээлийг үл үлдээгч бороо мэт буй. 4Тогтоолыг орхигчид нь хилэнцэтийг магтамуй, зүгээр тогтоолыг сахигчид нь тэдэн лүгээ хэрэлдэх буй. 5Муу улс нь шүүврийг үл ухамуй, зүгээр Яховаг бэдрэгчид нь хамгийг ухамуй. 6Өөрийн зөвөөр явагч үгээгүй хүн нь хазгайгаар явагч баян хүнээс дээр буй. 7Тогтоолыг сахигч нь сэцэн хөвгүүн буй, зүгээр ховдогуудын нөхөр болсон нь эцгээ ичүүлмүй. 8Өөрийн зөөрөө ёсгүй төрсөөр ихтгэгч нь үгээгүйнүүд дор хайрт болохуй хүний тул хураамуй. 9Али хэн тогтоолыг сонсохуйгаас чихнээ холдуулбаас түүний залбирал ч жигшүүр болох буй. 10Шударгатаныг муу зам дор төөрүүлэгч нь өөрийн зуух дор унах буй, зүгээр зөвтнүүд нь сайныг эзлэх буй. 11Баян хүн нь өөрийн санаагаар сэцэн буй, зүгээр ухаатай үгээгүй хүн нь түүнийг ялгах буй. 12Зөвтний жаргахуй цаг дор их алдар буй, зүгээр хилэнцтэний босохуй дор хүмүүнүүд нь далдалагдамуй. 13Нүглээ бүрхээгч нь бүтээмжтэй үл болох, зүгээр (нүглээ) илт үгүүлж орхигч нь хайр дор хүртэх буй. 14Хэзээд айгч хүн нь амгалан мөн, зүгээр зүрхнээ хатуу болгогч нь муу дор унах буй. 15Муу тэргүүлэгч нь үгээгүй улс дор орхирогч арслан хийгээд галзуур өтөг мэт буй. 16Ухваргүй тэргүүлэгч нь их дарагч буй, зүгээр шунахайралгыг өшөөлөгч нь наснаа уртатгах буй. 17Бус хүний цуснаар дарагдсан хүн нь бусад дор үл баригдахын тул өөрөө зуух дор орох буй. 18Зөвөөр явагч нь аврагдах буй, зүгээр хазгай явдалт хүн нь гэнэт унах буй. 19Өөрийн тариалангийн таригч нь элбэг талхт болох, зүгээр дэмийг дагагч нь маш үгээгүй болох буй. 20Үнэн хүн нь их адистидат болох буй, зүгээр баяжихын тул яарагч нь жимгүй үл болох буй. 21Нүүрийг ялгахуй нь сайн бус, тэр мэт хүн нь нэг өчүүхэн талхын тул бурууг үйлдэх буй. 22Баяжихын тул яарагч нь муу нүдэт болон, ядуурахуй цаг нь намайг гүйцэх буй за хэмээн үл санамуй. 23Хүнийг зэмлэгч нь хэлнээр сайшаагчаас илүү хайрыг хожим олох буй. 24Өөрийн эцэг эсвээс эхээс хулгайлан атал, энэ буруу бус хэмээн үгүүлэгч нь тоногчид лугаа зохист нөхөр болой. 25Их хүсэлт хүн нь хэрэлдэлгийг үүсгэмүй, зүгээр Яхова дор найдагч нь ханах буй. 26Өөрийн зүрхэн дор найдагч нь тэнэг буй, зүгээр сэцнээр явагч нь аврагдах буй. 27Үгээгүйнүүд дор өгөгч нь үл ядуурах буй, зүгээр тэднийг үл үзэгч нь олон хараалгат болох буй. 28Хилэнцтэний босохуй дор улс нь нуумуй, зүгээр тэдний эвдрэхүй дор зөвтөн нь олон болмуй.