23

1Хэзээ чи бээр тэргүүлэгч лүгээ идэр суухуй дороо, хэний өмнө ахуйгаа сайтар санан үйлд. 2Тийн бөгөөд хэрэв чи бээр идэх их дурт хүн бөгөөс эл, хоолой дороо хутгыг тавин, 3түүний тансаг идээнийг хүсэн бүү үйлд, тэр юуны тул хэмээвээс, тэр нь мэхт идээн мөн. 4Баяжихын тул зовон бүү үйлд, өөрийн ухвараас зогсон үйлд. 5Чи бээр (баяжил) дор нүднээ тавимуюу, тэр нь үгүй болмуй, тэр нь жигүүрийг хийж бүргэд мэт огторгуйн тийш нисмүй. 6Муу нүдэт хүний идээнийг үл идэн, түүний тансаг идээнийг хүсэн бүү үйлд. 7Тэр юуны тул хэмээвээс, тэр нь зүрхэндээ санах мэт тэр нь түүнчлэн мөн, тэр нь чам дор идэн уун үйлд хэмээн үгүүлэвч, түүний зүрхэн нь чамлугаа үгүй. 8Чи бээр идсэнээ бөөлжих бөгөөд чиний тааламжит үгс нь өмхий болох мөн. 9Тэнэгийн чихэн дор бүү үгүүл, тэр юуны тул хэмээвээс, тэр нь чиний ухаатай үгсийг хөнгөлөх буй. 10Хуучин хязгаарыг үл хөдөлгөн, өнчдийн тариалан дор орон бүү үйлд. 11Тэр юуны тул хэмээвээс, тэдний нэхэгч нь хүчит болон, тэдний зарганыг чамлугаа заргалдах буй. 12Зүрхнээ сургаал дор оруулан, чихнээ мэдлэгт үгс дор оруулан үйлд. 13Хүүхнийг сургаалгүй бүү байлга, хэрэв чи бээр түүнийг таягаар цохих бөгөөс, тэр нь үл үхэх буй. 14Хэрэв чи бээр түүнийг таягаар цохивоос чи бээр түүний сүнснийг тамаас аврах буй. 15Миний хөвгүүн ээ, хэрэв чиний зүрхэн нь ухаатай болох бөгөөс, миний зүрхэн ч баясах буй. 16Чиний уруулуудын шулуунаар үгүүлэхүй дор, миний дотор нь жаргах буй. 17Чиний зүрхэн нь хилэнцтэн дор бүү атаархтугай, харин чи бээр өдөр бүхэн Яховагийн айлгаар бай, 18Тэр юуны тул хэмээвээс, хойдох шан буй бөгөөд чиний хүлээлгэ нь үл тасалдах буй. 19Миний хөвгүүн ээ, чи бээр сонсон ухан үйлд, зүрхнээ (зөвт) замаар удирдах болтугай. 20Чи бээр архийг уугчидын дотор хийгээд, ховдогуудын дотор бүү бай. 21Тэр юуны тул хэмээвээс, архинч хийгээд ховдог нь үгээгүйцэх, бас нойр нь хүнийг тасархай хувцаснаар хувцаслуулах буй. 22Чамайг төрүүлэгч эцгээ сонсон, эхийн хөгширсөн цаг дор түүнийг хөнгөлөн бүү үйлд. 23Үнэн хийгээд сэцэн ба, сургаал хийгээд ухварыг олоод, түүнийг худалдан бүү үйлд. 24Зөвтийн эцэг нь ихэд баясах бөгөөд, сэцэн хөвгүүнийг төрүүлэгч нь түүний учир баясгалант болох буй. 25Чиний эцэг хийгээд эх нь баясах бөгөөд, чамайг төрөгч нь жаргах буй. 26Миний хөвгүүн ээ, чиний зүрхнийг над дор өгөн үйлд, чиний нүдэн нь миний замуудыг сахих болтугай. 27Тэр юуны тул хэмээвээс, садар эм нь гүн зуух хийгээд бусдын гэргий нь нарийн нүх буй. 28Тэр нь олзыг авдаг мэт хүлээн, хүмүүнүүдийн дотор хилэнцтэнийг үлэмжлүүлмүй. 29Зовлон нь хэн дор буй буюу, гашуудал нь хэн дор буй буюу, хэрэлдэлгэ хийгээд тэмцэл нь хэн дор буй буюу, дэмий шархнууд нь хэн дор буй буюу, улаан нүдэд нь хэн дор буй буюу хэмээвээс, 30архи дор удагчид, холигдсон аягыг бэдрэгчид тэдэн дор болой. 31Дарсын улаан болохуй дор, аяганы дотор гялбагнахуй дор, зөөлнөөр урсахуй дор түүнийг ширтэн бүү үйлд, 32эцэс дор тэр нь могой мэт зуух бөгөөд, гүрвэл мэт хорыг тархаах буй. 33Чиний нүдэд нь садар эмнүүдийг ширтэн, чиний зүрх нь буруутнуудыг үгүүлэх буй, 34(тийнхүү) чи бээр далайн дунд унтагч мэт бөгөөд онгоцын шургийн дээр хэвтэгч мэт болох буй. 35Би бээр цохигдовч өвчинт бус, би бээр зодогдовч үл мэдвэй, би бээр сэрэхүй дүрээ дахин бэдрэх буй, хэмээн чи бээр үгүүлэх буй.