26

1Зуны цаг дор цас мэт хийгээд, тарианыг хураахуй цаг дор бороо мэт, түүнчлэн хүндлэл нь тэнэг дор зохисгүй буй. 2Хэрэгч шувуу хийгээд нисэгч хараацай мэт хараал нь шалтаггүйгээр үл ирэх буй. 3Морины тул ташуур хийгээд илжигний тул хазаар, зүгээр тэнэгийн нурууны тул таяг (хэрэгт) болой. 4Тэнэг лүгээ адил үл болохын тул түүний тэнэглэлийн ёсоор түүн дор хариу үгүүлэн бүү үйлд. 5Тэнэгийн өөрийн санаанаар сэцэн үл болохын тул, түүний тэнэглэлийн ёсоор түүн дор үгүүлэн үйлд. 6Тэнэгээр мэдлэгийг илгээгч нь хөлүүдээ цавчигч болон хорыг уугч буй. 7Доголонгуудын хөл нь тэнхээгүй буй, тэр мэт эрдэнэ үг нь тэнэгийн амны дотор буй. 8Шижим дор чулууныг уягч мэт, түүнчлэн тэнэг дор хүндлэлийг өгөгч мөн. 9Өргөст гишүүн нь согтуу хүний гар мэт, түүнчлэн эрдэнэ үг нь тэнэгийн аман дор буй. 10Аливаа (дээрэмдэгч) ноён нь хамгийг зовоомуй, тэр нь тэнэгүүдийг шагнан, буруутаныг ч шагнамуй. 11Нохой нь бөөлжсөндөө буцдаг мэт, түүнчлэн тэнэг нь тэнэглэлээ дахин үйлдэмүй. 12Чи бээр али өөрийн санаанаар сэцэн хүнийг үзмүюү, түүнээс тэнэг нь найдамжтай буй. 13Залхуу хүн нь газар нэг арслан буй, зээлин дор нэг арслан буй, хэмээн үгүүлмүй. 14Үүдэн нь цой дороо эргэлддэг мэт, түүнчлэн залхуу хүн нь дэвсгэрийн дээрээ эргэмүй. 15Залхуу хүн нь гараа таваг дор хүргэвч дахин аман дор үл өргөх буй. 16Залхуу хүн нь өөрийн санаагаараа сайн хариуг өгөгч долоон хүнээс сэцэн буй. 17Бусдын тэмцэл дор орогч нь нохойг чихнээр баригч лугаа адил буй. 18Бусдыг мэхлэн атлаа би наадсан биш үү хэмээгч нь, 19гал хийгээд үхүүлэгч сумнуудыг хаягч ухаангүй хүн лүгээ адил буй. 20Түлээгүй бөгөөс гал нь унтрах буй, тэр мэтээр чалчигч үгүй бөгөөс хэрэлдэлгэ нь болих буй. 21Цогийн дээр нүүрсэн хийгээд галын дээр түлээ мэт, түүнчлэн хэрүүлч хүн нь тэмцэлийг үүсгэх буй. 22Чалчигчийн үгс нь шарх мэт болон, хэвлийний дотор ордог. 23Сайшаагч уруулууд хийгээд хорт зүрхэн нь шавар савын дотор түрхэгдсэн мөнгөний цөв лүгээ адил буй. 24Өшөөт хүн нь уруулуудаар мэхэлж, хуурмагийг зүрхэндээ хадгалмуй. 25Тэр нь хайртаар үгүүлэвч түүн дор итгэн бүү үйлд, тэр юуны тул хэмээвээс, түүний зүрхэн нь хороор дүүрэн буй. 26Өшөөгөө мэхээр бүрхээгч түүний буруу нь чуулганы дотор илт мэдүүлэгдэх буй. 27Зуухыг малтагч нь өөрөө түүн дор унах бөгөөд, чулуун нь түүнийг мохруулагч дор буцах буй. 28Хуурмагч хэл нь хуурмагсадаа өшөөлмүй, мэхээр сайшаагч аман нь хорыг үйлдэмүй.