15

1Зөөлөн хариу нь уурлалыг буцаамуй. Зүгээр хатуу үгс нь хилэнг сэрүүлмүй. 2Сэцэнүүдийн хэл нь мэдлэгийг сайнаар эдэлмүй. Зүгээр тэнэгүүдийн аман нь тэнэглэлийг гаргамуй. 3Яховагийн нүднүүд нь аливаа ч газар дор аж, муунууд хийгээд сайнуудыг ширтэмүй. 4эрүүл хэл нь амины мод буй, зүгээр тэр нь хазгай болбоос, сэтгэл дор эвдрэлгэ мэт буй. 5Тэнэг нь өөрийн эцгийн сургаалаас жигшмүй. Зүгээр зэмлэлгийг сонсогч нь сэцэн буй. 6зөвтийн гэрийн дотор их зөөр буй. Зүгээр хилэнцэтийн олзоор зовлон ирмүй. 7Сэцэнүүдийн уруулууд нь мэдлэгийг дэлгэрүүлмүй, зүгээр тэнэгүүдийн зүрхэн нь тийн бус. 8Хилэнцтэний тахил нь Яхова дор жигшүүртэй буй. Зүгээр шулуутны залбирал нь түүн дор тааламжтай. 9Яхова нь хилэнцэтийн явдлаас жигшмүй. Зүгээр тэр нь зөвийг дагагчийг янагламуй. 10Сургаал нь замаас давагч дор хүнд буй, бас зэмлэлгийг өшөөлөгч нь үхэх буй. 11Там хийгээд эвдрэлгэ нь Яховагийн өмнө буй, түүнээс хүмүүнүүдийн зүрхэн нь үлэмж илэрхий буй. 12Элэглэгч нь түүний зэмлэгчийг үл янаглан, сэцэнүүд лугаа үл явалцах буй. 13Баясгалант зүрхэн нь нүүрийг жаргуулмуй, зүгээр зүрхний гашуудлаар сэтгэл нь эвдрэх буй. 14Ухаант хүний зүрхэн нь мэдлэгийг бэдэрмүй. Зүгээр тэнэгүүдийн аман нь тэнэглэлээр тэжээгдэмүй. 15Зовлонтны хамаг өдрүүд нь муу буй, зүгээр баясгалант зүрхэнт нь хэзээ ч жаргамуй. 16Зовлон лугаа агч их сангаас, Яховагаас айлга лугаа агч өчүүхэн эдэлбэр нь дээр буй. 17Янаглал лугаа өвсөний идээн нь, өшөө лүгээ шахмал шараас дээр буй. 18Хилэнт хүн нь хэрэлдэлгийг үүсмүй, зүгээр хилэн дор удаан хүн нь хэрэлдэлгийг намхруулмуй. 19Залхуу хүний зам нь халгайт харшин мэт буй. Зүгээр шулуутны зам нь цэх буй. 20Сэцэн хөвгүүн нь эцгээ баясгамуй. Зүгээр тэнэг хөвгүүн нь эхээсээ жигшмүй. 21Тэнэглэл нь ухаангүй хүн дор баясгалан буй. Зүгээр ухаат хүн нь шулуунаар явамуй. 22Зөвлөөн-гүйгээр туурвилууд нь эвдэрмүй. Зүгээр олон зөвлөгчидээр тэд нь тогтмуй. 23Хүн нь өөрийн амны үгсээр баясгалант болмуй, бас зохист цаг дор үгүүлсэн үг нь ямар сайн буй. 24Сэцэн хүний доорд тамаас зайлахын тул, амины зам нь дээрээс түүн дор буй. 25Яхова нь оморхогийн гэрийг эвдрүүлэн, бэлэвсний хязгаарыг тогтоох буй. 26Муу хүний санаанууд нь Яхова дор жигшүүртэй буй. Зүгээр ариунуудын үгс нь тааламжтай буй. 27Олзыг шунамайрагч нь өөрийн гэрээн зовоомуй. Зүгээр бэлгүүдийг өшөөлөгч нь амид байх буй. 28Зөвт хүний зүрхэн нь хариу үгүүлэхүйг санаачилмуй. Зүгээр хилэнцтэний зүрхэн нь муунуудыг гаргамуй. 29Яхова нь хилэнцтэнээс хол буй. Зүгээр зөвтнүүдийн залбирлыг сонсмуй. 30нүдний гэрэл нь зүрхнийг баясгамуй, бас сайн сонсгол нь яснуудыг чимээтэй болгомуй. 31Амины зэмлэлгийг сонсогч чихэн нь сэцэнүүдийн дотор баймуй. 32Сургаалыг орхигч нь өөрийн сүнснийг үл хэрэглэмүй. Зүгээр зэмлэлгийг сонсогч нь ухаант болмуй. 33Яховагаас айхуй нь сэцний сургаал буй, бас хүндлэлээс урид номготгол болмуй.