19

1Хазгай явдалт тэнэгээс өөрийн үнэнээр явагч үгээгүй хүн нь дээр буй. 2Сүнсний мэдэлгүй ахуй нь сайн бус, бас хөлөөрөө яарагч нь нүглийг үйлдэмүй. 3Хүний тэнэглэл нь түүний замыг хазгай болгомуй, тийн бөгөөд түүний зүрхэн нь Яховагийн тус дургүй болмуй. 4Баяжил нь олон нөхсийг олуулмуй, зүгээр үгээгүй хүн нь нөхөсөөсөө салгагдамуй. 5Хуурмагч гэрч нь жимгүй үл болох бөгөөд, хурлаар үгүүлэгч нь үл аврагдах буй. 6Олон улс нь тэргүүлэгчийн хайрыг эрмүй, бас бэлгийг өгөгч дор хамаг нь нөхөс буй. 7Үгээгүй хүний хамаг ах дүү нар нь түүнийг өшөөлмүй, түүний танилууд ч түүнээс холдох буй, тэр нь тэднийг үгсээр дагавч тэд нь түүнийг үл хэрэглэмүй. 8Ухварыг ологч нь өөрийн сүнснийг янагламуй, бас сэцнийг хадгалагч нь сайныг олох буй. 9Хуурмагч гэрч нь зэмгүй үл байх бөгөөд, худлаар үгүүлэгч нь эвдрэх буй. 10Жаргалан нь тэнэг дор зохисгүй бөгөөд, тэргүүлэгчийг тэргүүлэхүй нь зарц дор үлэмж зохисгүй. 11Хүний сэцэн нь түүний хилэнг саатуулах бөгөөд, бурууг өнгөрүүлэхүй нь түүний алдар буй. 12Хааны хилэн нь арсланы орхирохуй мэт буй, зүгээр түүний хайр нь ногооны дээр (унагч) шүүдэр мэт буй. 13Тэнэг хөвгүүн нь өөрийн эцэг дор зовлон буй, бас хэрүүлч гэргий нь дусагч бороо мэт буй. 14Гэр хийгээд зөөр нь эцгээс автамуй, зүгээр сэцэн гэргий нь Яховагаас буй. 15Залхуу нь чанга нойр дор дармуй, бас хашин хүн нь өлсгөлөнг эдлэх буй. 16Захиаг сахигч нь өөрийн сүнснийг гамнамуй, зүгээр өөрийн явдалыг үл гамнагч нь үхэх буй. 17Үгээгүйнүүдийг хайрлагч нь Яхова дор уридаар өгмүй, тэр ч түүн дор хариуг өгөх буй. 18Найдлага буй цаг дор өөрийн хөвгүүнээ зэмлэн, түүний эвдрэлийг хүсэн бүү үйлд. 19Их хилэнт хүн нь ихэд засаглагдах буй, түүнийг авравч тэр нь түүнээс хойш тахих буй. 20Эцсийн цаг дор сэцэн болохын тул зөвлөгөөнийг сонсож сургаалыг тогтоон ав. 21Хүний зүрхний дотор олон санаачлалга буй, зүгээр Яховагийн зөвлөөн нь тогтох буй. 22Хүн нь өөрийн өршөөлөөр хүсэмжтэй буй, бас хуурмагч хүнээс үгээгүй хүн нь дээр буй. 23Яховагаас айхуй нь амин дор хүргэмүй, түүн дор хүртэгч нь цатгалан байх бөгөөд түүн дор муу нь үл хүрэх буй. 24Залхуу хүн нь гараа таваг дор хүрэвч амандаа дахин үл өргөх буй. 25Элэглэгчийг цохин үйлд, тийн бөгөөд гэнэнүүд нь сэцэн болох буй, ухаантыг зэмлэн үйлд, тийн бөгөөд тэр нь мэдлэгийг ухах буй. 26Эцгээ тоногч буюу эхээ хөөгч хөвгүүн нь ичгүүр хийгээд доромжлолыг хүргүүлэгч мөн. 27Миний хөвгүүн ээ, мэдлэгийн үгсээс төөрүүлэгч сургаалыг сонсохуйг зогсон үйлд. 28Хорт гэрч нь шүүврээс жигшмүй, бас хилэнцтэний аман нь бурууг залгимуй. 29Элэглэгчидийн тул зарга хийгээд тэнэгүүдийн нуруун дор цохилгонууд нь бэлтгэгдсэн буй.