6

1Миний хөвгүүн ээ, хэрэв чи бээр өөрийн нөхрийн тул гар дагагч болон, бус хүний тул алгаа сохилцаваас эл, 2чи бээр өөрийн амны үгсээр гөлмийдөгдөн, өөрийн амны үгсээр баригдсан буй. 3Миний хөвгүүн ээ, чи бээр өөрийн нөхрийн эрх дор орсон бөгөөтөл, биеэ аврахын тул үүнийг үйлд хэмээвээс, түүн дор одож биеэ номготгон нөхрөө сэрэнгүйлүүлэн үйлд, 4нүдэн дүрээ нойрыг үл өгөн, анисгаа аниулын бүү үйлд. 5Гөрөөснийг ангуучаас ба, шувуудыг агнагчаас мэт биеэ авран үйлд. 6Залхуу (хүн) ээ, чи бээр шоргоолжин дор одоод, түүний явдалыг үзээд, ухаат болон үйлд. 7Тэр хэмээвээс удирдагч ч, түшмэл ч, тэргүүлэгч ч үгүй боловч, 8зуны цаг дор тэжээлийг бэлдэн, хадахуй цаг дор идээнийг хураамуй. 9Залхуу хүн ээ, чи бээр хэзээ болтол унтах буюу, чи бээр нойроос хэзээ босох буюу, 10бас нэг баахан нойр, бас нэг баахан анимуй, бас унтахын тул гараар элгээ тэврэхүй, 11энэ мэтээр чиний үгээгүйрэхүй нь аялагч мэт хийгээд чиний ядуурахуй нь зэвсэгтэй хүн мэт ирэх буй. 12Хорт хүн болон хилэнцэт хүн нь хазгай амнаар явамуй. 13Тэр нь нүднээ анин, хөлөөрөө үгүүлэн, хуруунаараа заамуй. 14Түүний зүрхний дотор хазгай санаа буй. Тэр нь үргэлжид бурууг санаачлан, эвгүйг цацмуй. 15Тиймийн тул түүний зовлон нь гэнэт ирэх бөгөөд, тэр нь гэнэт эвдрээд үл засагдах буй. 16Зургаан юмыг Яхова нь өшөөлмүй, долоон ч түүн дор жигшүүр буй хэмээвээс, 17оморхог нүд (хийгээд) хуурмагч хэл (ба) буруугүй цусныг асгагч гар хийгээд, 18хилэнцийн санаачлалгыг санаачлагч зүрхэн ба, буруу дор түргэнээр гүйгч хөл ба, 19худлаар үгүүлж хуурмагч гэрч хийгээд, ах дүү нарын дотор эвгүйг сацагч (эд болой). 20Миний хөвгүүн ээ, чи бээр өөрийн эцгийн захиаг сахин, эхийн тогтоолыг бүү орхи. 21Тэднийг хэзээ ч зүрхэндээ боож, хүзүүндээ уян үйлд. 22Чиний явахуй дор тэр нь чамайг удирдах бөгөөд, чиний унтахуй дор тэр нь чамайг сахих ба чиний сэрэхүй дор тэр нь чамлугаа хэлэлцэх буй. 23Тэр юуны тул хэмээвээс, тэр захиа нь гэрэвч хийгээд тогтоол нь гэрэл ба, сургаалын зэмлэлгэ нь амины зам буй. 24Тэд нь чамайг муу эхнэрээс сахин, бусдын гэргийн өнгөлөгч хэлнээс сахихын тул болой. 25Чи бээр зүрхэндээ түүний үзэсгэлэнг хүсэн бүү үйлд, тэр нь өөрийн нүдний анисгаар чамайг бүү баритугай. 26Тэр юуны тул хэмээвээс садар эмийн шалтгаанаар идээн нь дутах, бас бус хүний эм нь үнэтэй аминыг бэдрэх буй. 27Хэрэв али хэн нь өвөр түрээ галыг авбаас түүний хувцас нь түлэгдэх биш үү, 28хэрэв али хэн халуун цогийн дээр явбаас түүний хөл нь түлэгдэх биш үү. 29Энэ мэтээр бус хүний гэргий дор орогч лугаа учрах буй, түүн дор хүрэгч нь буруугүй үл болох буй. 30Хэрэв али хэн өлсгөлөнт болоод биеэ цатгахын тул хулгайлбаас эл, хүмүүнүүд нь түүнийг нэхэл үгээгүй үл орхих буй. 31Харин хэрэв тэр нь олдвоос тэр нь долоон давхраар буцааж өгөн, өөрийн гэрийн хамаг зөөрөө өгөх буй. 32Зүгээр али хэн бусдын гэргий лүгээ тачаангуйлагч нь ухаангүй болон, сүнснээ хохируулмуй. 33Тэр нь шархат хийгээд хүндлэлгүй болох бөгөөд, түүний ичгүүр нь үл арилах буй. 34Тэр юуны тул хэмээвээс, атаархал нь хүний хилэн буй, тиймийн тул нэхэлгэний өдөр тэр нь үл хайрлах буй. 35тэр нь аливаа ч хариуг үл хэрэглэх бөгөөд, чи бээр түүн дор олон бэлгийг өгөвч тэр нь үл ханах буй.