5

1Миний хөвгүүн ээ, чи бээр миний сэцнийг чагнан, миний сургалга дор чихнээ буулган үйлд. 2Тэр хэмээвээс чиний ухварыг хадгалахын тул хийгээд, чиний уруулын мэдээг сахихын тул болой. 3Садар эмийн уруул нь балыг дусаах бөгөөд түүний аман нь тосноос зөөлөн боловч, 4тэр нь эцэс түрээ аги мэт гашуун болоод, хоёр ирт сэлэм мэт хурц буй. 5Түүний хөл нь үхэл дор буумуй, түүний гишгэдлүүд нь тамыг баримуй. 6Тэр нь амины замыг үл санамуй, түүний мөрнүүд нь тогтворгүй болон үл мэдэгдэмүй. 7Миний хүүхэд ээ, эдүгээ намайг сонсон, миний амны үгсээс даван бүү үйлд. 8Түүнээс өөрийн замыг холдхон, түүний гэрийн үүдэн дор ойртон бүү үйлд. 9Тийн бус бөгөөс эл, чи бээр өөрийн алдарыг бусад дор өгөн, өөрийн насныг дээрэмчид дор өгөх бөгөөд, 10оролтууд нь чиний баяжлаар ханах бөгөөд чиний хөдөлмөр нь бусдын гэр дор орох болуузай. 11Тийн бөгөөд чиний эцсээ чиний биеийн махны идэгдэхүй дор чи бээр бархирч ийн, 12би бээр сургалгыг юуны тул өшөөлэв үү, миний зүрхэн нь юуны тул зэмлэлээс жигшив үү, 13би бээр намайг сургагчидын дууныг юуны тул эс сонсон, өөрийн багш нар дор чихнээ юуны тул эс буулгав уу. 14Би бээр чуулган хийгээд хурлын дотор их муу дор арайхан эс унавай, хэмээн үгүүлэх буй. 15Усыг өөрийн худгаас уун, урсагч усыг өөрийн булгаас уун үйлд. 16Чиний булаг нь дэлгэрэх бөгөөд, чиний усны урсгалууд нь зээлин дор урсах болтугай. 17Тэд нь өөрийн тул болон бусдын тул үл болох болтугай. 18Чиний булаг нь адистидат болох өөрийн залуу насны гэргийгээр баясан үйлд. 19Тэр нь зүр гөрөөс мэт тааламжтай хийгээд согоон гөрөөс мэт үзэсгэлэнт болох бөгөөд, түүний янаглал нь чамайг хэзээ ч хангах болтугай. 20тэр юуны тул хэмээвээс, миний хөвгүүн ээ, чи бээр садар эмийг таалах бөгөөд бусдын гэргийн өврийг юуны тул тэврэх буюу. 21Тэр юуны тул хэмээвээс, хүний замууд нь Яховагийн өмнө буй бөгөөд, тэр нь түүний мөрүүдийг санамуй. 22Хилэнцэт нь өөрийн нилэнцэсээр баригдан, өөрийн нүглийн хүлэлгэнүүдээр хүлэгдэх буй. 23тэр нь сургаалгүйгээр үхэх бөгөөд, өөрийн их дэмийрлээр төөрөх буй.