20

1Архи нь элэглүүлэгч хийгээд хатуу ундаан нь галзууруулагч буй, тэднээр аливаа төөрүүлэгдсэн нь сэцэн бус болой. 2Хааны хилэн нь арсланы орхирол мэт буй, түүнийг хилэнлүүлэгч нь өөрийн амины тус бурууг үйлдэмүй. 3Хэрэлдэхийг болихуй нь хүний хүндлэл буй, зүгээр тэнэг нь элэглэх буй. 4Залхуу хүн нь хүйтний шалтагаар үл хагалмуй, тиймийн тул тэр нь хураахуй цаг дор эрэвч юуныг ч үл авах буй. 5Хүний дотор агч зөвлөөн нь гүн ус мэт буй, зүгээр ухаант хүн нь түүнийг утгах буй. 6Олон хүн нь өөрийн өршөөлийг дэлгэрүүлмүй, зүгээр үнэн хүнийг хэн олж болох буюу. 7Зөвт хүн нь үнэнээрээ явамуй, түүнээс хойно түүний хүүхэд ч амгалан болох мөн. 8Хаан нь өөрийн шүүвриний ширээний дээр суун атал, нүднээрээ хамаг бурууг тархаамуй. 9Би бээр зүрхнээ арилгаж, хилэнцээс арилсан буй хэмээн хэн үгүүлж чадах буй. 10Олон зүйл жиннүүр хийгээд олон зүйл хэмжүүр хоёулан Яхова дор жигшүүр буй. 11Хөвгүүн ч өөрийн явдалаа зөв буюу шулуун буюу хэмээн үйлсээрээ үзүүлмүй. 12Сонсогч чихэн хийгээд үзэгч нүдэн хоёуланг ч Яхова нь бүтээсэн буй. 13Үл үгээгүйрэхийн тул нойрыг үл янаглан, нүднээ нээн үйлд, тийн бөгөөд чи бээр талхнаар цадах буй. 14Худалдан авагч хүн нь үүнийг муу хэмээн үгүүлмүй, зүгээр одсоны хойно тэр нь түүнийг магтамуй. 15Мэдлэгийн уруулууд нь алтан хийгээд олон эрдэнэ чулуун ба үнэтэй зэвсгүүд мэт буй. 16Али хэн бусдын тул гар даагчийн хувцасныг аван, бусдын зээлийн тул түүний барицыг аван үйлд. 17Мэхийн тэжээл нь хүн дор амттай буй, зүгээр хойно түүний аман нь элснээр дүүрэх буй. 18Али санаачлалга нь зөвлөөнөөр тогтмуй, сайн зөвлөөнөөр дайсан дор орон үйлд. 19Чалчигч хүн нь нууцуудыг мэдүүлэхийг явамуй, тиймийн тул уруулуудаар хувисгагч лугаа үгүүлэлцэн бүү үйлд. 20Али эцэг буюу эхээ хараагч түүний гэрэвч нь харанхуй дор унтрах буй. 21Эхэн дор түргэнээр олзолсон өмчийн эцэс нь үл адистидлагдах буй за. 22Би бээр мууг хариулах хэмээн бүү үгүүл, Яховаг хүлээн үйлд, тийн бөгөөд тэр нь чамайг аврах буй. 23Зүйл бүр фаса нь Яхова дор жигшүүр хийгээд, мэхт жиннүүр нь сайн бус болой. 24Хүний гишгэдлүүд нь Яховагаас буй, хүн нь өөрийн замыг яахин ухаж чадах буюу. 25Ариунуудыг барихуй бөгөөд, тангарагласаны хойно асуухуй нь хүн дор урхи буй. 26Сэцэн хаан нь хилэнцтэнийг тархааж, тэдэн дор засаглалыг хүргэх буй. 27Хүний тодотгол нь Яховагийн гэрэвч буй, тэр нь доторыг ялгамуй. 28Өршөөл хийгээд үнэн нь хааныг халхалмуй, түүний ширээн нь өршөөлөөр тогтоогдомуй. 29Залуусын хүчин нь тэдний алдар буй, зүгээр хөгшидийн хүндлэл нь тэдний буурал үс буй. 30Ярын идээлэлгэ нь хорыг арилгамуй, тэр мэт цохилгонууд нь доторыг арилгамуй.