17

1Амар лугаа нэг хуурай хэсэг нь хэрэлдэлгэ лүгээ нэг дүүрэн гэрийн тахилуудаас дээр буй. 2Сэцэн боол нь ичгүүрт хөвгүүнийг тэргүүлж, ах дүү нар лүгээ өмчийг хуваалцах буй. 3Мөнгөний тул ялгагч сав хийгээд алтны тул хайлгагч сав буй, зүгээр Яхова нь зүрхэдийг ялгамуй. 4Муу хүн нь хуурмагч уруулуудыг сонсмуй, худлаар үгүүлэгч нь мэхтэй хэлнийг сонсмуй. 5Үгээгүйг элэглэгч нь түүнийг бүтээгчийг доромжилмуй, бас (бусдын) зовлон дор баясагч нь жимгүй үл байх буй. 6Хөвгүүдийн хөвгүүд нь өвгөдийн титэм буй бөгөөд, хөвгүүдийн цог зали нь тэдний эцэг нар буй. 7Сайхан үгс нь тэнэг дор зохисгүй бөгөөд, хуурмагч уруулууд нь тэргүүлэгч дор үлэмж зохисгүй буй. 8Бэлэг нь түүний Эзэний нүдэн дор эрдэнэ чулуун мэт буй, тэр нь хаа ч эргэвээс эл бүтээмжтэй буй. 9Бурууг бүрхээгч нь янаглалыг бэдэрмүй, зүгээр үгийг дахин үгүүлэгч нь янагуудыг салгамуй. 10Зуун цохилго нь тэнэг дор орохоос, зэмлэлгэ нь ухаант хүн дор үлэмж орох буй. 11Муу хүн нь ганц мууг бэдэрмүй, тиймийн тул түүний тус үл хайрлагч элч нь илгээгдэх буй. 12Өөрийн тэнэглэлээр агч тэнэг лүгээ учрагдахаас, хүүхэдээ гээсэн өтөг лүгээ учралдахуй нь хүн дор дээр буй. 13Али хэн сайны тул мууг хариулбаас, түүний гэрээс муу нь үл салах буй. 14Хэрэлдэлгийн эхэн нь усныг тавих мэт буй, тиймийн тул хэрэлдэлгэ дор орохоос урид болон үйлд. 15Хилэнцэтийг зөвшөөгч хийгээд зөвтийг буруушаагч хоёулан нь Яхова дор жигшүүр буй. 16Тэнэгийн гар дор мөнгөн юун дор буй буюу, сэцэн дор хүртэхийн тул түүн дор ухаангүй. 17Янаг нь хамаг цаг дор янагламуй, бас ах дүү нь зовлонгийн тул төрөгдсөн буй. 18Ухаангүй хүн нь өөрийн янагийн өмнө гараа цохилдон гар даагч болох буй. 19Хэрэлдэлгийг янаглагч нь нүглийг янагламуй, үүдээ өндөр болгогч нь эвдрэлийг бэдэрмүй. 20Хазгай зүрхт нь сайныг эс олмуй, бас хазгай хэлт нь муу дор унамуй. 21Тэнэгийг төрүүлэгч нь өөрийн гашуудлын тул (төрүүлмүй), бас ухаангүй хүний эцэг нь үл баясах буй. 22Баясгалант зүрхэн нь эм мэт сайн буй. Зүгээр гашуудалт сэтгэл нь яснуудыг хатгамуй. 23Хилэнцэт хүн нь шүүврийн хэргийг хазгай болгохын тул өврөөсөө бэлгийг гаргамуй. 24Сэцэн нь ухаантын нүүрийн өмнө буй. Зүгээр тэнэгийн нүдэд нь дэлхийн хязгаар дор буй. 25Тэнэг хөвгүүн нь эцэг дүрээ зовлон бөгөөд, түүнийг төрөгч дор гашуудал буй. 26Зөвтийг засаглагч нь сайн бус, бас ноёдыг зөвийн тул цохихуй нь сайн бус болой. 27Мэдэгч хүн нь өчүүхэн үгстэй бөгөөд, ухаант хүн нь сайн сэтгэлт буй. 28Тэнэг ч дуунгүй байваас сэцнээр тоогдох бөгөөд, уруулуудаа хавчигч нь ухаант буй.