13

1Сэцэн хөвгүүн нь өөрийн эцгийн сургаалыг (сонсмуй). Зүгээр элэглэгч нь зэмлэлгийг үл сонсмуй. 2Хүн нь өөрийн амны үрээс сайныг идэх буй. Зүгээр мэхтэний бие нь дээрмийг (идэх буй). 3Амнаа сахигч нь аминаа гамнамуй. Зүгээр уруулуудаа ихэд ангайлгагч нь эвдрэх буй. 4Залхуу хүний сүнсэн нь хүсэвч үл авмуй. Зүгээр шамдалгатын сүнсэн нь цадах буй. 5Зөвт хуурмаг үгийг өшөөлмүй. Зүгээр хилэнцэт нь жигшүүрт болоод ичих буй. 6Зөв нь төгс явдалтыг сахимуй. Зүгээр хилэнц нь буруутаныг хөмрүүлмүй. 7Заримууд нь ихэд баяжсан мэт явавч юмгүй буй. Заримууд ч ядуурсан мэт явавч их баян буй. 8Хүний амины үнэ хэмээвээс түүний баяжил буй, зүгээр үгээгүй нь зэмлэлгийг үл сонсмуй. 9Зөвтнүүдийн гэрэл нь гялбах буй. Зүгээр хилэнцтэний гэрэвч нь унтраагдах буй. 10Бардам хүн нь өөрийн оморхогоор хэрэлдэлгийг гаргамуй. Зүгээр зөвлөгдсөн лүгээ сэцэн буй. 11Буруугаар олзолсон баяжил нь буурах буй. Зүгээр хөдөлмөрөөр цуглуулагч нь ихдэх буй. 12Найдлага нь удавч эл сэтгэлийг зовоомуй. Зүгээр бүтээгдсэн хүсэл нь амины мод (мэт) буй. 13Үгийг хөнгөлөгч нь эвдрэх буй. Зүгээр захиагаас айгч нь шанг авах буй. 14Үхлийн урхинуудаас зайлахын тул, сэцний тогтоол нь амины булаг буй. 15Сайн ухвар нь хайрыг олууламуй, зүгээр хилэнцтэний зам нь хатуу буй. 16Аливаа сэцэн хүн нь мэдлэгээр явамуй. Зүгээр тэнэг нь өөрийн тэнэглэлийг илэрхий болгомуй. 17Хилэнцэт элч нь муу лугаа учирмуй. Зүгээр итгэлт элч нь амар буй. 18Сургаал дор дургүй хүн дор үгээгүйрэлгэ хийгээд ичгүүр болох буй. Зүгээр зэмлэлгийг сахигч дор хүндлэл болох буй. 19Бүтсэн хүсэл нь сэтгэл дор амттай буй. Зүгээр тэнэгүүд нь муугаас хагацахуй дор дургүй буй. 20Сэцэнүүд лугаа явалцагч нь сэцэн болох буй. Зүгээр тэнэгүүдийн нөхөр нь эвдрэх буй. 21Муу нь хилэнцтэнийг мөрдмүй. Зүгээр зөвтнүүд дор сайн нь өгтөх буй. 22Сайн хүн нь өмчөө ач нар тураа орхимуй. Зүгээр хилэнцэтийн зөөр нь зөвтийн тул хадгалагдмуй. 23Үгээгүйнүүдийн газрыг хагалах дор их идээн буй. Зүгээр заримууд нь гамнал үгүйгээр хомстгомуй. 24Үл засаглагч нь өөрийн хөвгүүнийг өшөөлмүй. Зүгээр засаглагч нь түүнийг янагламуй. 25Зөвт нь цадтал идэх буй. Зүгээр хилэнцэтийн хэвлий нь өлсөх буй.