25

1Бас Юдайгийн Хижикия хааны улсын буулгасан Соломовны эрдэнэ үгс нь ийн, 2али хэргийг нуухуй нь Бурханы хүндлэл буй, зүгээр али хэргийг нээхүй нь хаадын хүндлэл буй. 3Огторгуй нь өндөр бөгөөд дэлхий нь гүн буй, тийнхүү хааны зүрхэн нь бэдрэгдэшгүй. 4Цөвийг нь мөнгөнөөс ялгаваас эл ариун мөнгөн нь ялгагч дор гарах буй. 5Муу улсыг хааны өмнөөс хагацуулбаас эл, түүний ширээн нь зөвөөр тогтох буй. 6Хааны өмнө биеэ үл ихтгэн, ихүүдийн орон дор бүү бай. 7Тэр юуны тул хэмээвээс, чиний нүдний үзсэн тэргүүлэгчийн өмнө чамайг доор болгохоос, янагш дээш иртүгэй хэмээхүй нь дээр буй. 8Хэрэлдэлгэ дор орохын тул яаран бүү үйлд, эцсээ бус хүний чамайг ичүүлхүй дор юун үйлдэхээ санан үйлд. 9Чи бээр бус хүн лүгээ хэрэлдэвч түүний нууцыг бусад дор бүү үзүүл. 10Тийн бус бөгөөс (үүнийг) сонсогч нь чамайг ичүүлэх бөгөөд, чиний ичгүүр нь чамаас үл хагацах болуузай. 11Зохистоор үгүүлсэн үг нь цагаан мөнгөн дор зорсон алтан алмуурад мэт буй. 12Сонсогч чихэн дор нэг сэцэн зэмлэгч нь алтан сүйх эсвээс сайхан мөнгөн зэвсэг мэт буй. 13Итгэлт элч нь түүнийг илгээсэн дор, тарианыг хураах цаг дор цасны хүйтэн мэт мөн, тэр нь өөрийн Эзэний зүрхнийг сэрүүцүүлэх буй. 14Бэлгийн учир дэмийгээр үгүүлэгч нь бороогүй үүл хийгээд салхин мэт буй. 15Хилэнлэлгүйгээр тэргүүлэгч нь хувисгагдах бөгөөд, зөөлөн хэл нь ясдыг эвдмүй. 16Чи бээр балыг оловч ганц цадахын тул идэн үйлд, тийн бус бөгөөс чи бээр их цадаад бөөлжих болуузай. 17Чи бээр өөрийн айлын гэр дор өчүүхэн та орон үйлд, бус бөгөөс тэр нь залхуураад чамайг өшөөлөх болуузай. 18Бус хүний тус хуурмаг гэрч нь шийдэм эсвээс илд эсвээс хурц сум мэт буй. 19Зовлонгийн цаг дор итгэлгүй хүн дор найдахуй нь эвдэрсэн шүдэн эсвээс доголон хөл мэт буй. 20Гашуудалт зүрхэн дор дууг дуулагч нь, хүйтэн өдөр дээлийг авагч эсвээс шүүгийн дээр асгагдсан исгэлэн мэт буй. 21Хэрэв чиний дайсан нь өлсөх бөгөөс түүнийг идээнээр идүүлэн үйлд, хэрэв тэр нь ундаасах бөгөөс уснаар уулган үйлд. 22Энэ мэт чи бээр түүний тэргүүний дээр галт цогийг тавих бөгөөд Яхова нь чамайг шагнах буй. 23Хойдох салхин нь бороог ирүүлмүй, энэ мэтээр нууцаар үгүүлэгч хэл нь хилэнт нүүрийг болгомуй. 24Хэрүүлч гэргий лүгээ уужим гэр дор суухаас гэрийн бүтээлгийн нэг бүлэг дор суухуй нь дээр болой. 25Ундаасагч хүн дор хүйтэн ус мэт хол газраас сайн сонсгол буй. 26Булингарт булаг хийгээд хиртсэн худаг мэт, түүнчлэн хилэнцтэний өмнө бурууг үйлдэгч зөвт хүн буй. 27Их балыг идэхүй нь сайн бус, тэр мэтээр өөрийн бэдэрсэн хүндлэл нь хүндлэл бус. 28Өөрийн сэтгэлээ үл тэргүүлэгч хүн нь хэрэмгүй бүслэгдсэн балгасан мэт буй.