Дамаскийн тухай зөгнөл

17 Дамаскийн тухай зөн.

—Үзэгтүн, Дамаск хот байхаа

 больж,

Эвдэрсэн нуранги болно.

Ароерын хотууд орхигдож,

Мал сүргийн хэвтэр болно.

Тэнд хэн ч тэднийг

 цочирдуулахгүй.

3 Ефраимын бэхлэгдсэн хот,

Дамаскийн хэмжээлшгүй

 эрх мэдэл арилж,

Арамын үлдэгсэд Израилийн

 хөвгүүдийн цог жавхлантай

 адил болно гэж

Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.

—Тэр өдөр, Иаковын цог жавхлан

 ч буурч,

Тарган бие нь туранхай болно.

Энэ нь тариачин тариаг

 хураахтай,

Рефаимын хөндийд

 тариан түрүүг

 түүхтэй адил байх болно.

Чидун жимсний модыг цохиход

Орой дээрх мөчирт

 хоёр гурван чидун,

Жимсний модны салаанд

 дөрөв, тав үлдэх адил

Дахин хураахад тэнд үлдэнэ гэж

Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг

 болов.

Тэр өдөр хүн Бүтээгч өөдөө хандаж, нүд нь Израилийн Ариун Нэгэн өөд харна. 8 Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ эс ойшооно. Хуруугаараа үйлдсэн юмсаа ч, Ашерагийн модон шон, утлагын тавиурыг ч үл харна. 9 Тэр өдөр хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт, Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд зэлүүд байх болно.

10 Учир нь чи авралынхаа Бурханыг

 умартан,

Хоргодох газрынхаа хадыг

 эс санав.

Түүнчлэн чи дур булаам

 ургамлууд тарьж,

Харийн усан үзмийн

 нахиаг суулгажээ.

11 Тэр өдөр чи тэднийг ургуулахаар

 суулгавч,

Гашуудлын гаслант өдөр тэр ургац

 юу ч биш болно.

12 Хөөрхий еэ, олон хүний хөл

 үймээн

Далайн хүрхрэн шуугих

 дуу мэт ширүүсэж,

Үндэстнүүдийн дуу чимээ

 их усны шуугиан мэт

 нүргэлж байна.

13 Үндэстнүүдийн дуу их усны

 шуугиан мэт

 нүргэлж байна.

Харин Тэр тэднийг зэмлэхэд л

Тэд алс хол зугтаж,

Салхинд хийссэн

 уулан дахь хэвэг,

Шуурганд хуйлрах хамхуул

 лугаа адил

 туугдах болно.

14 Харагтун, үдшийн цагт

 аллага хядлага болж,

Өглөө болохоос өмнө

 тэд алга болно.

Энэ нь дээрэмдэгчдийн хувь,

Биднийг тоногчдын

 шавга байх болно.