Бурханы ард түмний ерөөл

51 1 “Зөвт байдлыг мөшгөн

 ЭЗЭНийг хайгчид аа.

Намайг сонсогтун.

Та нарыг цавчиж авсан хад уруу,

Та нарыг малтаж гаргасан нүхийг

 харагтун.

2 Өвөг эцэг Абрахамыгаа,

Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг

 хар.

Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан

Ерөөж түүнийг харин Би

 олшруулсан.

Үнэхээр ЭЗЭН

 Сионыг тайвшруулж,

Хоосорсон газар бүхнийг нь

 тайтгаруулна.

Зэлүүд талыг нь Еден шиг,

Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт

 болгоно, Тэр.

Тэндээс баясгалан,

 цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.

Ард түмэн минь,

 Надад анхааран

Үндэстэн минь, Над уруу

 чих тавигтун.

Учир нь хууль Надаас гарна.

Ард түмнүүдийн гэрэл болгон

Шударга ёсоо Би тогтооно.

5 Зөвт байдал минь ойр,

Аврал минь гарч ирж байна.

Мутар минь

 ард түмнүүдийг шүүнэ.

Эргийн нутгууд

 Намайг эрэлхийлэн

Тэд мутрыг минь горьдон хүлээнэ.

Тэнгэр өөд харцаа өргөөд,

Доошоо газар уруу харагтун.

Учир нь тэнгэр

 утаа мэт алга болж,

Газар хувцас мэт хуучирна.

Оршин суугчид нь

 шумуул мэт үхэцгээнэ.

Харин аврал минь мөнхөд байж,

Үнэн зөв минь үл мөхнө.

Үнэн зөвийг мэддэг,

Зүрхэнд нь Миний хууль буй ард

 түмэн

Намайг сонсогтун.

Хүний зэмлэлээс бүү ай.

Доромжлолоос нь бүү эмээгтүн.

Учир нь дээл хувцас мэт,

Тэднийг хивэн эрвээхэй идэж,

ноос мэт, тэднийг өт хорхой

 иднэ.

Харин зөвт байдал минь мөнхөд,

Аврал минь үеийн үед байна.”

Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий

 мутар минь,

Хүчээ өмс!

Өнийн өдрүүд, эрт урьдын

 үеүдийнх шигээ сэрэгтүн.

Рахабыг хэсэгчин тасчиж,

Лууг нэвт хатгасан нь Та бус уу?

10 Далай тэнгис, их гүний усыг

 хатаан

Золигдогсдыг гатлуулахын тулд

Тэнгисийн гүнийг зам болгосон нь

 Та бус уу?

11 Ингээд ЭЗЭНээр золигдогсод

 буцаж,

Баяртайгаар дуулан

 Сион уруу ирнэ.

Тэргүүн дээр нь

 мөнхийн баяр хөөр,

Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд

Гашуудах, санаа алдах нь зугтан

 одно.

12 “Та нарыг Тайвшруулагч нь Би,

Зөвхөн Би мөн.

Үхэх хүмүүнээс айн,

Өвс мэт өгөгдсөн

 хүний хөвгүүнээс

 эмээх чи хэн бэ?

13 Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг

 тавигч,

Бүтээгч ЭЗЭНээ чи мартан

Устгахад бэлэн юм шиг буй

 шахамдуулагчийн хилэгнэлээс

Чи өдөр бүр үргэлж айж байх уу?

Гэвч шахамдуулагчийн уур

 хилэгнэл хаана байна вэ?

14 Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй. 15 Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн. 16 Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”

17 Өөрөө сэрэгтүн, өөрөө сэрэгтүн,

Босогтун Иерусалим аа!

ЭЗЭНий мутрын хилэнгийн

 аяганаас чи уусан,

Согтуурлын аяганы шавхрууг ч

 уусан.

18 Төрүүлсэн хамаг хөвгүүнийх нь

 дунд

Түүнийг хөтлөх хүн алга.

Өсгөсөн бүх хөвгүүнийх дунд

Гараас нь түших хүн ч алга.

19 Ийм хоёр юм чам дээр уналаа.

Чиний төлөө хэн гашуудах вэ?

Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд.

Хэнээр Би чамайг

 тайвшруулах вэ?

20 Хөвгүүд чинь сульдан

Торонд орсон зээр шиг

Гудамж бүрийн эхэнд хэвтэнэ.

ЭЗЭНий хилэн хийгээд

Бурханы чинь зэмлэлээр

 тэд дүүрэн байна.

21 Тиймээс дарсанд бус атлаа

 согтсон, зовсон хүмүүс ээ,

Үүнийг сонс.

22 Ард түмнийхээ төлөө

 заргалдагч Эзэн чинь,

Бурхан ЭЗЭН чинь

 ингэж айлдаж байна.

“Үзэгтүн. Би гараас чинь

 согтуурлын аягыг,

Хилэнгийнхээ аяганы шавхрууг

 авлаа.

Чи дахин хэзээ ч уухгүй.

23 «Тонгой. Бид дээгүүр чинь

 алхана» хэмээн чамд хэлсэн

Энэлгэгчдийн чинь гар дээр

 би үүнийг тавина.

Чи нуруугаа газар мэт,

Тэдний алхах гудамж мэт

 болгосон билээ.”