Сион баясаг

52 1 Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо,

 хүч чадлаар хувцаслагтун.

Ариун хот Иерусалим аа,

 үзэсгэлэнт хувцсаа өмс.

Учир нь, хозлуулаагүй, бузар нь

Цаашид чам уруу орохгүй.

2 Шороогоо гөвөөд бос,

 Иерусалим аа.

Хүзүүн дэх гав гинжээ мултал,

олзлогдсон Сион охин оо.

3 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үнэгүйгээр та нар худалдагдсан, мөнгөгүйгээр бас золигдоно.” Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Эхэнд нь ард түмэн минь Египет уруу цагаачлахаар одсон. Эцэст нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарласан. 5 “Ард түмэн минь шалтгаангүйгээр аваачигдсан байхад одоо Би энд юу хийж байна аа?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэднийг захирагчид улилдан өдөр бүр нэрийг минь үргэлжлэн доромжилсоор” хэмээн ЭЗЭН айлдаж байна. “Тиймээс ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно. Тиймээс тэр өдөр «Энэ бол Би» гэж айлдагч нь Би юм.”

7 Амар тайвныг сонордуулж,

Сайн сайхныг мэдээлж

Авралыг сонсгож,

“Чиний Бурхан хаанчлах нь ээ”

 гэж Сионд өгүүлэх

Сайнмэдээ авчрагчийн хөл

Уулсын дээр юутай

 үзэсгэлэнтэй?

8 Харуулууд чинь дуугаа өргөн

Хамтдаа баяр хөөртэйгөөр

 уухайлна.

ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд

Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ.

9 Иерусалимын балгасууд аа,

ЭЗЭН ард түмнээ тайвшруулж,

Иерусалимыг зольж авсан тул

Баялалдан хамт дуулцгаа.

10 ЭЗЭН ариун мутраа

Хамаг үндэстний нүдэн дээр ил

 гаргав.

Газрын бүх хязгаар

 Бурханы маань авралыг үзнэ.

11 Яв, яв. Тэндээс гар!

Бузар юманд бүү хүр!

Тэндээс гараад, цэвэр бай!

ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ

12 Харин та нар яарч гарахгүй,

дүрвэж зугтахгүй.

Учир нь ЭЗЭН өмнө чинь явна.

Израилийн Бурхан ар талыг чинь

 хамгаална.

Зовж шаналагч Зарц

 13 Үзэгтүн,

Зарц минь ухаалгаар үйлдэнэ.

Тэр өргөмжлөгдөж,

Өргөгдөн маш өндөрт гарна.

14 Төрх нь аливаа хүнийхээс,

Галбир нь хүний хөвгүүдийнхээс

 илүүгээр зэрэмдэглүүлсэн тул

Олон хүн Түүнээс болж хиртхийв.

15 Ийнхүү Тэрээр олон үндэстнийг

 цочооно

Түүнээс болж хаад амаа хамхина.

Учир нь, мэдээгүй тэд харах болно

Сонсоогүй тэд ухварлах болно.