Сионы аврал ба сэргэлт

62 Зөвт байдал нь гэрэл гэгээ мэт,

Аврал нь шатаж буй бамбар

 мэт гарч ирэх хүртэл

Сионы төлөө Би дуугүй байхгүй,

Иерусалимын төлөө Би

 чимээгүй байхгүй.

Үндэстнүүд зөвт байдлыг чинь,

Хамаг хаад алдрыг чинь үзнэ.

ЭЗЭНий амаар нэрлэсэн

Шинэ нэрээр чамайг дуудна.

Чи ЭЗЭНий мутар дахь

 үзэсгэлэнт титэм,

Бурханыхаа мутар дахь

Хааны толгойн өмсгөл болно.

Цаашид чамайг “Мартагдсан” гэж,

Газрыг чинь “Эзгүй зэлүүд”

 гэж хэлэхгүй.

Харин чамайг “Түүний доторх

 Миний баяр хөөр” гээд,

Газрыг чинь “Гэрлэсэн”

 гэж дуудах болно.

Учир нь ЭЗЭН чамайг таалж,

газар чинь гэрлэх болно.

Залуу хүн

 онгон охинтой

 гэрлэдэг шиг

хөвгүүд чинь чамтай гэрлэнэ.

Сүйт залуу сүйт бүсгүйдээ

 баярладаг шиг

Бурхан чинь чамд баярлана.

Иерусалим аа,

Би хэрмэн дээр чинь

 харуулуудыг тавив.

Тэд өдөр ч, шөнө ч

дуугаа хураахгүй.

ЭЗЭНийг дурсагч нар аа,

 бүү амрагтун.

Тэр босгон байгуулж,

Иерусалимыг газрын магтаал

 болгох хүртэл нь

Түүнд бүү амралт өгөгтүн.

ЭЗЭН баруун мутраараа,

Хүчит гараараа тангараглав.

“Би үр тариаг чинь дахин

Дайснуудад чинь

 хоол болгон өгөхгүй.

Мөн чиний хөдөлмөрөөр

 бий болсон

 шинэ дарсыг

гаднынхан уухгүй.

Харин хураагчид нь

 түүнийг идэж,

ЭЗЭНийг магтана.

Цуглуулагчид нь түүнийг

 ариун газрын минь

Хашаан дотор ууна.”

10 Үүд хаалгаар гарцгаа гарцгаа.

Ард түмний замыг бэлдэцгээ.

Замыг тэгшил, тэгшилцгээ.

Чулууг нь зайлуулагтун.

Ард түмний төлөө туг босгогтун.

11 Үзэгтүн, ЭЗЭН дэлхийн хязгаар

 хүртэл тунхаглан

“Хөөе. Аврал чинь ирж байна.

Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт

 бөгөөд

Сайшаал нь Түүний өмнө байна”

 гэж

Сион охинд дуулга хэмээсэн.

12 Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард

 түмэн” гэж нэрлэгдэх болно.

Чи “Хаягдаагүй, Олдсон хот” гэж

 нэрлэгдэнэ.