Израилийн аврал

27  1 Тэр өдөр зугтагч могой

Левиатан,

Мурилзсан могой Левиатаныг

ЭЗЭН уур хилэнгээрээ бас

Их хүчит илдээр шийтгэнэ.

Тэр далайн лууг ална.

Тэр өдөр “Усан үзмийн

тариалангийн талбайн тухай

дуулагтун.

ЭЗЭН Би хамгаалагч нь юм.

Би түүнийг агшин бүрд усалдаг.

Хэн ч түүнийг

бүү гэмтээг гэсэндээ

Би түүнийг өдөр шөнөгүй

хамгаална.

4 Надад хилэн байхгүй.

Сундуу бут, өргөст бутыг

Миний эсрэг тулалдуулахаар

босговол

Би тэднийг гишгэж,

нэгмөсөн шатаах байсан.

Эсвэл тэр хамгаалалтыг минь

түшиг.

Тэр Надтай энхийг тогтоог,

Тэр Надтай энхийг тогтоог.”

Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж,

Израиль нахиалан цэцэглээд,

Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.

Түүнийг цохисон хүмүүсийг

цохисон шиг

Тэр түүнийг цохисон уу?

Түүнийг алсан тэд алагдсан шиг

Тэр бас алагдсан уу?

Та түүнийг няцаахдаа

Зөв хэмжүүрээр шийтгэж,

Дорнын салхитай өдрийнх мэт

Догшин салхиараа

түүнийг авч явна.

Үүгээр Иаковын хилэнц

уучлагдана.

Энэ нь нүглийг нь зайлуулсны

бүх үр дүн болно.

Тэрээр тахилын ширээний бүх

чулууг

Бутарсан шохойн чулуу мэт

болгоход

Ашерагийн модон шон ба

Утлагат тахилын ширээ

эс тогтоно.

10 Бэхлэгдсэн хотууд хоосорч,

Эдлэн газар нь цөл мэт мартагдана.

Тэнд тугал бэлчин хэвтэж,

Мөчрүүдийг нь иднэ.

11 Мөчрүүд нь хатаж хугарахад,

Эмэгтэйчүүд ирж,

тэднээр гал асаана.

Учир нь тэд ялгах чадваргүй

ард түмэн билээ.

Тиймээс Үйлдэгч нь тэднийг

үл өршөөж,

Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.

12 Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд, та нар нэг нэгээрээ цуглана. 13 Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.